Ихэнх хүмүүсийн мэдээлэл авах гол сувгийн нэг нь телевиз байдаг. Телевиз нь мэдээллийг өнгө, дуу, дүрстэйгээр, хурдан шуурхай хүргэдэгээрээ онцлог. Тиймээс манай компани үзэгчдийн дунд өнгө дүрс, нийтлэлийн бодлогоороо дээгүүрт тооцогддог С1 телевизээр шинэ орон сууцны мэдээлэл болон барилга орон сууцтай холбоотой мэдээлэл, зөвлөгөө, судлагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга зэргийг багтаасан “Шинэ Байр” нэвтрүүлгийг бэлтгэн Бямба, Ням гарагуудад танд хүргэж байна.
