Аргачлал
Тэнхлэг зууч" ХХК-ны Үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн нэгдсэн сан
Тэнхлэг зууч ХХК 2013 оноос өнөөг хүртэл Монгол Банктай хамтран орон сууцны үнийн индекс сар болгон тооцож байгаатай холбоотойгоор Үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлж, судалгааны томоохон бааз суурь бий болгон, хөгжүүлж ажиллаж байна.
Зорилго
Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын бүх үл хөдлөх хөрөнгүүдийн дэлгэрэнгүй бүртгэл үүсгэж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх.Мэдээллийн санд үндэслэн Улаанбаатар хотын болон үндэсний хэмжээний үл хөдлөх хөрөнгийн индикатор үзүүлэлтүүдийг тогтмол тооцож гаргах зорилготой.
Зорилтууд:
  1. Монгол Улсын бүх үл хөдлөх хөрөнгүүдийг бүртгэх, нэгдсэн онлайн мэдээллийн систем бүрдүүлэх
  2. Орон сууцны үнийн индекс, Түрээсийн үнийн индекс
  3. Орон сууцны боломжийн индекс,
  4. Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн мэдээлэл
  5. Орон сууцны болон түрээсийн дундаж үнийн мэдээлэл, бүсээр
Давуу тал:
  1. Зориулалтын бүртгэлийн програм хангамжтай
  2. Мэдээллийг сар бүр тогтмол шинэчилдэг
  3. Хөрөнгө тус бүрийн хувьд дэлгэрэнгүй мэдээлэл, зурагтай

3800

Орон сууцны барилга

(Шинэ, хуучин орон сууц)

261'560 айлын орон сууц

350

Хаусын бүртгэл

4'700 айлын хаус, таунхаус

445

Оффисын барилга

1440

Худалдаа үйлчилгээний төвтэй барилга

9700

Хашаа байшингийн бүртгэл

25

Зочид буудлын барилга

8330

Зуслангийн бүртгэл

2013 оноос хойш давхардаагүй тоогоор

450

Газрын бүртгэл

2013 оноос хойш давхардаагүй тоогоор

20

Агуулахын бүртгэл

Бид судалгааг яаж хийдэг вэ?
CAPI - Computer Assisted Personal Interview
CATI - Computer Assisted Telephone Interview
CAWI - Computer Assisted Web Interview
FGD - Focus Group Discussions (Фокус бүлгийн ярилцлага)
IDI - In Depth Interview (Ганцаарчилсан ярилцлагын арга )
Mapping-Location analysis
Mystery shopping (Нууц худалдан авалтын арга)
Concept test/ Idea test (Туршилт судалгаа)
CAPI - Computer Assisted Personal Interview Энэхүү судалгааны арга нь зориулалтын програм бүхий ТАБЛЕТ төхөөрөмж ашиглан судалгаанд оролцогчдоос мэдээлэл цуглуулдаг. Давуу талууд:
  • Мэдээлэл цуглуулалтыг ажлын чанар, явцыг цаг тухайд хянах боломжтой
  • Мэдээлэл цуглуулалтын алдаа, түүврийн гажуудлыг тухай бүрт нь хянаж, засах боломжтой.
  • Дуу, дүрс бичлэг, зураг, лого гэх зэрэг бүхий л зүйлсийг судалгаанд оролцогчдод чанартай форматаар үзүүлж, үнэлүүлэх боломжтой.
  • Асуултын олон янзаар, сонирхолтой хэлбэрээр бэлдэж болдог учир судалгаанд оролцогч уйдахгүй үнэн зөв мэдээлэл өгөх, хурдан хугацаанд мэдээлэл цуглуулах боломж бүрддэг.
  • Таблетийг ашиглан ярилцлагыг voice record хийх, респондентийн фото зургийг авч баримтжуулах, үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн ямар ч газарт судлаачийн байршлыг тодруулах зэрэг мэдээлэл цуглуулалтын явцыг хянах боломжтой
CATI - Computer Assisted Telephone Interview Энэхүү судалгааны арга нь компьютерт суурилсан програм хангамжид түшиглэн, утсаар дуудлага хийх байдлаар мэдээлэл цуглуулдаг. Давуу талууд:
  • Мэргэшсэн, мэргэжлийн ёсзүй, харилцааны соёл бүхий операторууд утсаар дуудлага хийж мэдээлэл цуглуулдаг.
  • Бүх үүрэн операторын хэрэглэгчид руу холбогдох боломжтой учир томоохон нутаг дэвсгэр хамарч судалгаа хийх боломж бүрддэг.
  • Мэдээлэл цуглуулалтыг ажлын чанар, явцыг цаг тухайд хянах боломжтой
  • Мэдээлэл цуглуулалтын алдаа, түүврийн гажуудлыг тухай бүрт нь хянаж, засах боломжтой.
  • Богино хугацаанд олон хүнтэй холбогдох боломжтой.
  • Зардал, хугацаа хэмнэж, ихээхэн хэмжээний мэдээлэл цуглуулах боломжтой.
CAWI - Computer Assisted Web Interview Хүн амын интернет хэрэглээний түвшин өндөр болсон учир интернетэд суурилсан мэдээлэл цуглуулах аргаар судалгааг авах нь ихээхэн үр дүнтэй арга болоод байна. Давуу талууд:
  • Мэдээлэл цуглуулахад зардал, хугацааанд хэмнэлттэй.
  • Интернетэд холбогдсон бол хаанаас ч судалгаанд хамрагдах боломжтой.
  • Интернет орох боломжтой бүх төрлийн төхөөрөмжөөс судалгаанд оролцох боломжтой
  • Мэдээлэл цуглуулалтыг ажлын чанар, явцыг цаг тухайд хянах боломжтой
  • Мэдээлэл цуглуулалтын алдаа, түүврийн гажуудлыг тухай бүрт нь хянаж, засах боломжтой.
  • Дуу, дүрс бичлэг, зураг, лого гэх зэрэг бүхий л зүйлсийг судалгаанд оролцогчдод чанартай форматаар үзүүлж, үнэлүүлэх боломжтой.
  • Асуултын олон янзаар, сонирхолтой хэлбэрээр бэлдэж болдог учир судалгаанд оролцогч уйдахгүй үнэн зөв мэдээлэл өгөх, хурдан хугацаанд мэдээлэл цуглуулах боломж бүрддэг.
FGD - Focus Group Discussions (Фокус бүлгийн ярилцлага) Фокус бүлгийн ярилцлага нь тодорхой нэг сэдвийн хүрээнд тухайн сэдвийн хүрээнд хамгийн сайн мэдээлэл өгч чадах 6-10 хүнийг тусгай шүүлтүүрийн дагуу сонгож, бүлэг болгон асуултын арга техникийн дагуу хэлэлцүүлэг өрнүүлэх байдлаар мэдээлэл цуглуулах арга юм. Давуу талууд:
  • Аливаа асуудлын талаар ямар нэгэн хязгаарлалтгүй мэдээлэл бүрдүүлэх боломж бүрддэг.
  • Судалгааны багийн урьдчилан хараагүй, тооцоолоогүй мэдээллүүд илэрч гарч ирэх боломжтой.
  • Асуудлын шалтгааныг нарийн тодорхой илрүүлэх боломжтой.
  • Бүтээгдэхүүний амталгаа, шошго, концептийн тест хийх зэргээр бүлгийн ярилцлагын зохион байгуулалтыг баяжуулж болно.
  • Зорилтот бүлгүүдийг зохион байгуулах байдлаар Бүтээгдэхүүн, концепт хөгжүүлэлтийг хийхэд маш үр дүнтэй байдаг.
  • Хэлэлцүүлгийн өрөө
  • Ажиглалтын өрөө
  • Дуу, дүрс бичлэг хийх
IDI - In Depth Interview (Ганцаарчилсан ярилцлагын арга ) Судалгааны тоогоор илэрхийлэгдсэн үр дүнгүүдийг батлах, няцаах байдлаар тайлбарлах үр дүнгүүдийг гаргаж авах боломж бүрдүүлдэг судалгааны арга юм. Давуу талууд:
  • Маш нарийн шалгуураар ярилцлагад оролцогчоо шалгаруулах байдлаар зөв хүнээсээ зөв мэдээллийг гаргаж авдаг.
  • Хувь хүний онцлог, нууц, зан төлөвийн өөрчлөлт зэрэг нарийн эмзэг асуудлаар ярилцахад энэ арга нь илүү үр дүнтэй.
Mapping-Location analysis Тодорхой зорилгын хүрээнд судалж буй үзэгдлийн хүртээмж, тархалт, байршлын онцлог зэргийг илрүүлэхийн тулд газрын зураг ашиглан зураглах байдлаар анализ хийх арга юм. Давуу талууд:
  • Үл хөдлөх хөрөнгийн ашиглалт, үйлчилгээний зориулалтыг тодорхой болгох.
  • Бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмж, тархалтыг илэрхийлэх .
  • Борлуулалтын цэгийн анализ хийх зэрэг байдлаар ашиглагдана.
Mystery shopping (Нууц худалдан авалтын арга) Энэхүү судалгааны арга нь тухайн байгууллагын хэрэглэгч, харилцагчид үйлчилгээ үзүүлж буй ажилтны зан харилцаа, ёс зүй, ур чадвар, үйлчлүүлэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээний талаар хэр ойлголт мэдээллийг өгч байгааг нууц аргаар илрүүлэх юм. Өөрөөр хэлбэл үйлчилгээний ажилчдыг хөндлөнгөөс хянах арга юм. Аливаа байгууллагын хувьд хэрэглэгч гэдэг бол тухайн байгууллагын цаашдаа ажиллах, оршин тогтнох үндэс нь болдог. Тийм ч учраас тухайн байгууллагын хэрэглэгч, харилцагчидтай ойр ажилладаг ажилтан бол үйлчилгээний ажилчид юм.
Concept test/ Idea test (Туршилт судалгаа) Concept test нь бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхээс өмнө санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэрэглэгчид ямар хариу үйлдэл /таатай, таагүй/ үзүүлэхийг судлахыг зорьдог. Аливаа бизнесийн байгууллага нь бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх эсвэл бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ санааг хөгжүүлэх, өргөжүүлэх арга замыг эрэлхийлж, хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Concept test нь тэдгээр арга замыг эрэлхийлж бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээл дэх ойлголт, хүсэл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлж өгдөг үнэ цэнэтэй алхам юм.