Үйлчилгээ
Тэнхлэг зууч компанийн судалгаа, зөвлөх үйлчилгээний онцлог давуу тал:

Тогтмол шинэчлэл бүхий ҮХХ-ийн мэдээллийн сангаас үндсэн мэдээлэлээ авах учир цаг,зардал хэмнэнэ. Бүхнийг эхнээс нь эхлэх шаардлагагүй.

Үл хөдлөх хөрөнгийн салбараар мэргэшсэн мэргэжилтэн, судлаачидтай учир илүү мэргэжлийн, салбарын, мэдлэг шингэсэн үйлчилгээ үзүүлнэ.

Зөвлөх үйлчилгээний олон улсын ISO стандартуудыг үйл ажиллагаандаа баримталдаг.

Мэргэжлийн ёс зүй, мэдээллийн нууцлалын олон улсын ESOMAR кодыг дагаж мөрддөг.

Олон улсын экспертүүдтэй хамтарч, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлнэ.

Хот төлөвлөлт, нийгэм эдийн засгийн судалгаа, зөвөлгөө

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын байгууллагуудтай хамтран хот төлөвлөлт, хөгжүүлэлтйин төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд доорхи үйлчилгээнүүдийг үзүүлж байна.

Үзүүлж буй үйлчилгээ
Тайлбар

Хот байгуулалтын мэдээллийн сан

Хот байгуулалт(нийгэм, эдийн засаг, байгаль орчин, барилга, байгууламж, дэд бүтэц)-ын мэдээллийн санг хөгжүүлэх,баяжуулах

Төслийн санаачлага ба хэрэгжүүлэлт

Хот төлөвлөлт, хотын хүн амын хөгжлийн чиглэлээр төсөл, хөтөлбөр санаачлах, боловсруулах, санхүүжилт босгох, хэрэгжүүлэх

Техник эдийн засгийн үндэслэл

Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, ҮХХ-ийн төслйин техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, концепци боловсруулах

Байгаль орчин ба нийгмийн нөлөөллийн судалгаа

Хүн амын нягтрал, суурьшил, хот суурин газрын зөв зохист төлөвлөлт, хуваарилалтыг боловсронгуй болгоход чиглэсэн судалгаа шинжилгээ хийх, санал зөвлөмж боловсруулах

Дахин төлөвлөлтийн судалгаа

Гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах, газар шинэчлэн зохион байгуулах төслүүдийн хүрээнд оршин суугчид, бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллах, газар чөлөөлөхөд мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах

Хяналт-шинжилгээ ба үнэлгээ

Хот төлөвлөлт, хүн амын хөгжилтэй холбоотой төсөл, хөтөлбөрүүдийн мониторинг, үнэлгээ хийх, санал зөвлөмж боловсруулах, судалгаа мэдээллээр хангах

Аймаг, нийслэл, сум, дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэнд хөндлөнгийн үнэлгээ, дүн шинжилгээ хийх, үр ашгийг нэмэгдүүлэх, зөвлөмж боловсруулах

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн судалгаа

Барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт 10 гаруй жил ажилласан, зөвхөн энэ салбартаа мэргэшсэн үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн, судлаачид барилга, үл хөдлөх хөрөнгийн төслийн төлөвлөлт, концепт дизайн боловсруулахаас эхлээд борлуулж дууссаны дараахь үйлчилгээ хүртэл бүх төрлийн судалгааг Олон улсын арга, аргачлалын дагуу гүйцэтгэтгэж, үр дүн дээрээ үндэслэн зөвлөгөө өгдөг.

  1. Хөрөнгө оруулалтын орчны судалгаа
  2. Зах зээлийн багтаамжийн судалгаа
  3. Эрэлт, нийлүүлэлтийн судалгаа
  4. Зорилтот сегментийн судалгаа
  5. Үнийн судалгаа, прогноз
  6. Орчны судалгаа, байршлын анализ
  7. Өрсөлдөгчийн судалгаа
  8. Худалдан авагчийн зан төлөвийн судалгаа
  9. Сэтгэл ханамжийн судалгаа
  10. Брэндийн судалгаа
  11. Проперти менежментийн судалгаа
  12. Бусад захиалгат судалгаанууд
Үл хөдлөх хөрөнгийн төсөл, ТЭЗҮ боловсруулалт

“Ухаалаг хөрөнгө оруулалт эрсдэлийг хааж, ашгийг нэмэгдүүлнэ”

Үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгчид, хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтанд зориулж, Үл хөдлөх хөрөнгийн төслийн Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж өгөх үйлчилгээ. Барилга үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд шаардлагатай судалгаа хийж, хөрөнгө оруулагчдад хэрэгцээтэй санал зөвлөмжүүдийг өгөхөөс гадна, бизнес төлөвлөгөө, төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, гадаад хөрөнгө оруулагчдад танилцуулахад дэмжлэг болно. Олон улсын аргачлал, стандартын дагуу боловсруулах бөгөөд ингэснээр аль ч орны хөрөнгө оруулагчдад хүлээн зөвшөөрөгдөх төслийн бичиг баримт болж чадна.

Step 1:

Зах зээлийн судалгаа
Макро, микро эдийн засгийн судалгаа, эрэлт нийлүүлэлт, зах зээлийн төлөв байдлын судалгаанаас гадна, өрсөлдөгч, худалдан авагч, түрээслэгчийн судалгаа зэрэг тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх төрлийн судалгааг хийж, зах зээлийн нөхцөл байдлыг тодорхойлно.

Step 2:

1-2 Концепт, стратеги боловсруулалт
Зах зээлийн судалгаа болон төслийн байршил, онцлог, төсөл хэрэгжүүлэгчийн санал бодол дээр тулгуурлан төслийн концепт буюу хөрөнгийн төрөл, түүний төлөвлөлтийг бодлогыг боловсруулна. Ингэхдээ төслийн архитектур төлөвлөлтийн багтай хамтарч ажиллана. Төслийн концепт дээр үндэслэн эрэлтийн прогноз, зах зээлийн багтаамжийн тооцоолол хийнэ.

Step 3:

Концептэд үндэслэсэн санхүүгийн шинжилгээ, үр ашгийн тооцоо
Концептийн ерөнхий нөхцөл, нарийвчилсан нөхцөл, таамаглалуудыг боловсруулж, DCF-ийн загварыг тодорхойлно.

Step 4:

Дүгнэлт, санал зөвлөмж боловсруулна.

Маркетингийн зардлыг бууруулж, борлуулалтын хурдыг нэмэгдүүлнэ

Төслийн маркетинг, борлуулалтын үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгэж, төсөл хэрэгжүүлэгч компанийн борлуулалт болон санхүүгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн хамтын ажиллагааны хэлбэр юм.

Энэхүү үйлчилгээний хүрээнд бид зах зээлийн эрэлт, хэрэгцээ, чиг хандлага болон тухайн төслийн онцлогийг судалсны үндсэн дээр тухайн үл хөдлөх хөрөнгөд тохирсон маркетинг, борлуулалтын стратеги төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлж, борлуулалт хийнэ.

Бидний борлуулалтын онцлог нь:

Судалгаан дээр үндэслэн зорилтот худалдан авагчаа тодорхойлно

Зорилтот худалдан авагчдад зориулсан онцлог контент бүтээнэ

Борлуулалтын албыг мэргэжлийн түвшинд ажиллуулна

Мэргэжлийн өндөр ёсзүйтэй баг таныг төлөөлж ажиллана

Борлуулалтын сэжмүүдийг тодорхойлох судалгааны ажил тогтмол хийгдэнэ

Зөвхөн анхдагч зах зээл дээр ажиллана

Хамтын ажиллагааны давуу тал:

15 жилийн туршлагатай мэргэжлийн баг хамт олонтой таньтай хамтран ажиллана

ҮХХ-ийн зах зээлийн мэдээлэл, судалгаагаар байнга хангагдана

Үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн мэдээллийн сантай

Худалдан авагчдын мэдээллийн сантай

Өөрийн гэсэн маркетингийн суваг, бүтээгдэхүүнтэй

Банк, банк бус санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах байдлаар борлуулалтыг дэмжинэ

Борлуулалтын дараахи үйлчилгээ буюу үл хөдлөх хөрөнгийн менежментийн тал дээр зөвлөгөө өгөх буюу хөрөнгийн үнэ цэнэ, концепцийг эрүүлээр хадгалах зөвлөмж боловсруулж өгнө

Монголын үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбооны гишүүн 30 гаруй байгууллагууд болон тэдгээрийн 100 гаруй Реалторуудад төслийн талаар мэдээллийг албан ёсоор танилцуулан хамтран ажиллана.

ҮХХ-ийн туршлагатай 5 компанитай хамтран ажиллаж, давхар борлуулалт хийнэ

  1. Актив зууч ХХК /www.activzuuch.mn/
  2. Бэста ХХК /www.besta.mn/
  3. Мэско проперти /www.mesko.mn/
  4. Дамно ХХК
  5. AIMM ХХК /www.aimm.mn/
Хийгдэх үйл ажиллагаа:

Судалгааны үр дүнд тулгуурлан зорилтот худалдан авагчийг тодорхойлох

Борлуулалт маркетингийн стратеги, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх

Зорилтот худалдан авагчийн анхаарлыг татах, сонголт хийх, худалдан авалт хийх шийдвэрт нь нөлөөлөх контентуудын санааг гаргана, бүтээх

Бүтээсэн контентуудаа зорилтот худалдан авагчийн мэдээлэл авдаг сувгуудаар түгээж, цацах

Вэб сайт бүтээж, хөгжүүлж, агуулгаар баяжуулах

Сошиал сайтуудыг хөтөлж, хөгжүүлэх

Загварын байр, борлуулалтын албыг ажиллуулах

Зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн хүрээнд түүний нэрийн өмнөөс захиалгын гэрээний нөхцөлийн талаар захиалагчтай тохиролцох, гэрээ байгуулах

Худалдан авагчтай харилцах, халамжлах, төлбөр төлөлтийн графикт хяналт тавих

Бидний туршлага:

Бид 2005 оноос өнөөг хүртэл дараахи төсөл хэрэгжүүлэгч компаниудтай хамтран ажиллаж, маркетинг, борлуулалтыг хариуцан ажилласан байна.

“Орчлон констракшн” ХХК

40 айлын орон сууц, ХУД

80 айлын орон сууц, БГД

80 айлын орон сууц, БГД

New Face Garden, 200 айлын орон сууц, ХУД

Orchlon Residential, 1056 айлын орон сууц, СХД

“Project Х” ХХК

84 айлын орон сууц, БГД

112 айлын орон сууц, СХД

“Delta - P” ХХК

Elite Residence, 21 айлын орон сууц, СБД

Nomnoo Residence, 60 айлын орон сууц, БЗД

“M&G Construction” ХХК

96 айлын орон сууц, БЗД

“Тэнгэр ээл” ХХК

22 айлын орон сууц,

“Great Khan Willco” ХХК

18 айлын мансардтай орон сууц, БГД

“Zarubejstroi” ХК

Москва хороолол, 580 айлын орон сууц, СХД

“Баясах трейд” ХХК

Khatan Tuul Residence, 30 айлын орон сууц, ХУД

“Green House City” ХХК

Green House Residence, 35 айлын орон сууц, ХУД

Иргэн Б.Нарангэрэл

Наран өргөө, 60 айлын орон сууц, БЗД

Жаргалант чандмань

Чандмань өргөө, 32 айлын орон сууц, БЗД

“Монолит талст” ХХК

Залуу гэр бүл, 35 айлын орон сууц, БЗД

“Актив хийц констракшн” ХХК

Терра апартмент, 64 айлын орон сууц, ХУД

“Зиллион ХХК”

32 айлын орон сууц, СХД

“Алтан трейд ХХК”

Өргөө-69, 140 айлын орон сууц, БГД

“Баян жонш ХХК”

Апартмент-88, 88 айлын орон сууц, СХД

Орхон их сургууль

Алтан өргөө, 30 айлын орон сууц, ХУД

“Хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлж, үр ашгийг нэмэгдүүлнэ”

ҮХХ, орон сууц, оффисийн зориулалттай барилга, байгууламжийг удирдах, ашиглах, хадгалах, хамгаалах зорилгоор өмчлөгчийн нэрийн өмнөөс ҮХХ-ийн менежментийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр үзүүлдэг үйлчилгээ юм. Урт хугацааны туршид барилгын үнэ цэнийг өсгөх, худалдан авагч, түрээслэгчдийн сэтгэл ханамжийг хамгийн өндөр байлгахтай холбоотой цогц үйл ажиллагааг ҮХХ-ийн менежментийн үйлчилгээгээр хэрэгжүүлнэ.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх

Өөрсдийн бодит туршлага дээр суурилсан менежментийн санал зөвлөмж боловсруулах

Үнийн бодлогыг боловсруулж, төлөвлөлт (стратеги, маркетинг) хийх

Ашиглалтын чиглэлийг өөрчлөх, сайжруулах, шинэчлэх боломжийг судлах

Зах зээлд эзлэх байр суурийг тодорхойлох

Зах зээлийн судалгаа шинжилгээг тогтмол хийж, ирээдүйн төлөвлөлт стратегийг тодорхойлох

Эрсдэлийн үнэлгээ хийх, зохих даатгалын үйлчилгээнд хамруулах

Түрээслэгчдийг зөв сонгон, тэднийг ажиллах нөхцөлөөр хангаж, дэмжлэг үзүүлэх

Түрээслэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж зөвлөгөө өгөх, сургалт, өдөрлөг зохион байгуулах

Дотоод хяналт тавьж, түрээслэгчид, харилцагчид, ажиллагсдын хоорондын харилцааг зохицуулж, хууль эрхзүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх

Түрээсийн болон бусад холбогдох гэрээнд хяналт тавих

Түрээсийн үйл ажиллагааны орлогын тайлан, капиталын зардал, засвар үйлчилгээний зардлын тайланг сар, улирал тутам бэлтгэж өмчлөгчид танилцуулах гэх мэт.

“Үл хөдлөх хөрнгийн үнэлгээг олон улсын аргачлалын дагуу хамгийн бодитоор тодорхойлно”

ҮХХ түүнтэй холбоотой

  1. Өмчлөх
  2. Эзэмших,
  3. Захиран Зарцуулах
  4. Худалдах, Худалдан Авах, Арилжих
  5. Бэлэглэх
  6. Өв Залгамжлуулах
  7. Түрээслүүлэх
  8. Барьцаалах
  9. Даатгах, Даатгуулах
  10. Хөрөнгө Оруулалтын Журмаар Ашиглуулах
  11. Бүртгүүлэх

Тэнхлэг зууч компанийн ҮХХ-ийн нэгдсэн мэдээллийн санд Улаанбаатар хот, орон нутгийн бүхий л ҮХХ-ийн дэлгэрэнгүй мэдээлэл, сүүлийн 15 жилийн үнийн түүхчилсэн мэдээ бүртгэгдсэн. ҮХХ-ийн нэгдсэн мэдээллийн сангийн мэдээлэлд тулгуурлан тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн үнэлгээчин харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгийн өнөөгийн төдийгүй өнгөрсөн, ирээдүйн үнэлгээг тодорхойлж, үнэлгээний тайланг англи, монгол хэл дээр боловсруулан өгөх боломжтой.

Төрөл, онцлог:

Олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой газар ҮХХ-ийн үнэлгээг тодорхойлох

Банк, ББСБ-уудын барьцаа хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоох

Хувийн хэвшлийн байгууллага, хувь хүмүүсийн ҮХХ-ийн үнэлгээг тодорхойлох

Газрын үр ашиг бүхий оновчтой ашиглалтыг сонголт хийх

ҮХХ-ийг шинэчлэх эсэхийг шийдвэрлэх

ҮХХ-ийн үнэлгээний эцсийн зохицуулга хийх (дахин үнэлгээ хийх)

Тусгай зориулалт бүхий объектын үнэлгээ хийх

Хууль, хяналтын байгууллагад ҮХХ-ийн зах зээлийн үнэлгээ гаргаж өгөх