Бидний тухай

Тэнхлэг Зууч ХХК нь Монгол Улсын Үл хөдлөх хөрөнгө, зөвлөх үйлчилгээний салбарт 15 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа компани юм. Байгуулагдсан цагаасаа хойш үл хөдлөх хөрөнгө болон төслийн менежментийн чиглэлээр мэргэшиж, улам бүр өргөжсөөр байна.

Одоогоор 25 байнгын ажилтан, 25 гэрээт ажилтан мөн 10 орчим салбар бүрийн дотоодын болон гадаад зөвлөхүүд гэх мэт нийт 60 гаруй мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага, хийсэн зах зээлийн судалгаа, мэдээллийн бааздаа суурилж, салбартаа тэргүүлэгч гадаад болон дотоодын хамтрагч компани, экспертүүдийн ур чадварт түшиглэн Монголд төдийгүй олон улсад үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

img-2.jpg
АЛСЫН ХАРАА

Төслийн менежментийн цогц үйлчилгээгээр олон улсын түвшинд өрсөлдөхүйц чадавхи бүхий Монгол Улсын тэргүүлэгч компани болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Байгаль орчинд ээлтэй, хүнээ дээдэлсэн, тогтвортой нийгэм цогцлооход мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллана.

Зарчим

Хариуцлага

Байгууллагын нэгж хэлтэс, хүн нэг бүр ажилдаа хариуцлагатай ханддаг.

Ёс зүй

Мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн, харилцагчаа хүндэтгэн харилцдаг.

Мэдлэг

Ажилтан нэг бүрийнхээ мэдлэг, боловсролыг туршлагаар өнгөлж, мэдлэгт суурилсан үйлчилгээ үзүүлдэг.

Чанар

Үйл ажиллагааны үе шат бүрт чанарын хяналт хийж, эцсийн үр дүнг хамгийн сайн чанартай байлгахад анхаардаг.

Бүтээлч байдал

Үргэлж шинийг эрэлхийлж, баригдмал байдлаас ангид бүтээлчээр ханддаг.