УБ хотын хаусны зах зээлийн судалгаа

5,000,000

Агуулга

Судалгааны зорилго: Улаанбаатар хотод ирэх 3 жилийн хугацаанд хаус худалдан авахаар сонирхож буй бизнес болон өндөр зэрэглэлийн зорилтот худалдан авагчдын хэрэгцээ шаардлага, худалдан авалтад нөлөөлөх хүчин зүйлс, худалдан авахаар төлөвлөж буй хаусны үнэ, төлөвлөж буй хэмжээ төлбөрийн нөхцөл гэх зүйлүүдийг нарийвчлан тодорхойлж төсөл хэрэгжүүлэгчдийн шийдвэр гаргалтанд дэмжлэг болохуйц мэдээллээр хангах нь судалгааны гол зорилго юм.

Судалгааны зорилтууд:

    • Төслийн зорилтот худалдан авагч хэн бэ?
    • Өрхийн хэрэгцээ, шаардлага
    • Байршил
    • Хаусны шинж чанар
    • Хотхоны ерөнхий төлөвлөлт
    • Үнэ төлбөрийн нөхцөл
    • Дүгнэлт, санал зөвлөмж

Судалгааны агуулга 

Макро эдийн засгийн орчин

  • Эдийн засаг, хүн ам зүйн онцлох мэдээллүүд
  • МУ эдийн засгийн өсөлт
  • УБ хотын хүн амын мэдээлэл, хүн амын өсөлт, 2045 он хүртэл хэтийн тооцоолол
  • Хүн амын шилжилт хөдөлгөөн
  • УБ хотын өрхүүдийн сууцны нөхцөл байдал

УБ хотын хаусны зах зээлийн нийлүүлэлтийн мэдээллүүд

  • Хаусны нийлүүлэлт, ашиглалтад орох хугацаагаар зэрэглэлээр, барилгын хийцээр, дүүргээ, зохион байгуулалтын хэлбэрээр, талбайн сонголтуудаар
  • Хаусны дундаж үнэ, зэрэглэлээр, дүүргээр
  • Ашиглалтад орох хугацаагаар, бүсээр
  • Хаусны нийлүүлэлт, төрлөөр
  • Захиалга авч буй төслүүдийн хамгийн их болон бага үнэтэй төслүүдийн мэдээлэл

Бизнес зэрэглэлийн онцлох төслүүдийн ерөнхий мэдэлээл

  • Төсөл хэрэгжүүлэгч
  • Хаусны төрөл
  • Айлын тоо
  • Төсөл хэрэгжиж эхэлсэн хугацаа
  • Хаусны хийцлэл
  • Хаусны сонголтууд
  • Давхрын хэмжээ
  • Газрын нийт хэмжээ
  • Ногоон байгууламж
  • Хөрөнгө оруулалт
  • Борлуулалтын явц
  • Барилгын явц
  • Анх захиалга авч эхэлсэн дундаж үнэ
  • Одоо захиалга авч байгаа дундаж үнэ
  • Төлбөрийн нөхцөл

Зорилтот хэрэглэгчийн судалгаа

Төслийн зорилтот худалдан авагч хэн бэ?

  • Амьдарч буй байршил
  • Амьдарч буй хотхоны нэр
  • Ажил эрхлэлт
  • Боловсрол
  • Ам бүлийн тоо (цэцэрлэгийн насны хүүхдийн тоо, сургуулийн насны хүүхдийн тоо, ахмад настаны хүүхдийн тоо)
  • Өрхийн сарын дундаж орлогын мэдээлэл

Өрхийн хэрэгцээ шаардлага:

  • Хэдэн онд хаус худалдан авахаар сонирхож байгаа
  • Хэнд зориулж хаус худалдан авах гэж байгаа
  • Шинээр хаус худалдан авсанаар өрхийн ямар хэрэгцээ шаардлага хангагдана гэж үзэж байгаа
  • Жилийн аль улиралд амьдрах зориулалттай хаус худалдан авахаар төлөвлөж байгаа
  • Хотоос гадна хаус худалдан авч амьдрахын дутагдалтай талуудыг юу гэж харж байгаа
  • Шинээр худалдан авах гэж буй хаусны 1м2 дундаж үнэ, төлбөрийн нөхцөл

Байршил, газрын тогтоц :

  • УБ хотын хаана ХАУС худалдан авахад тохиромжтой юэ?
  • Хотын төвөөс хэдэн км зайд ХАУС худалдан авахад тохиромжтой вэ?
  • Хаусны төсөл нь байгалийн тогтцын хувьд ямар байх вэ?

Хаусны шинж чанар, зохион байгуулалт

  • Ямар шинж чанартай хаус худалдан авахаар төлөвлөж байгаа вэ?
  • Хэдэн өрөө, хэдэн м2 хаус худалдан авахаар төлөвлөж байна
  • Хаусны дотоод заслын хувьд ямар байх вэ?
  • Хаусны гадаад заслын хувьд ямар байх вэ?
  • Хэдэн давхар, ямар төрлийн хаус худалдан авахаар төлөвлөж байгаа вэ?
  • Ямар хийцлэлтэй хаус худалдан авах вэ?

Хамрах хугацаа

2022-1-р улирал

Бэлтгэх хугацаа

2022-1-р улирал

Тайлангийн хэлбэр

Power point 

  • Энэхүү үнэ нь НӨАТ агуулсан үнэ болно
  • Жилээр гэрээ хийвэл 10 хувийн хөнгөлөлт үзүүлнэ

Таны сүүлд үзсэн