Судалгааны аргачлал: Зорилтот худалдан авагчаа олохын тулд бид цасан бөмбөлөгийн аргыг судалгаандаа ашигласан. Судалгаанд оролцож буй оролцогчоос өөртөө нь ижил түвшний 5 хүнийг санал болгуулж эдгээр хүмүүстэй холбогдож судалгаанд хамруулахаас гадна мөн 5 хүнийг санал болгох аргачлалаар явагдсан. Тоон судалгааны мэдээлэл цуглуулалтад нийт 100 хүн хамрагдсан бөгөөд бид зорилтот 100 өрхийг доорх шалгуурын дагуу шүүж, судалгааны үр дүнд ашигласан.
Судалгаанд оролцогчдыг сонгохдоо дараах 3 төрлийн шалгуурыг тавьж сонгосон болно.
- Өрхийн сарын орлого 3,000,000 төгрөгөөс дээш
- Ирэх 3 жилийн хугацаанд шинээр хаус худалдан авахаар төлөвлөж байгаа
- Өрхийн шийдвэр гаргах түвшиний хүн (эхнэр, нөхөр) байх
Зорилтот 100 хэрэглэгчийн судалгаанаас гадна 2016 онд хийгдсэн “Хаусны зах зээлийн судалгаа”, 2018 онд хийгдсэн “Өндөр зэрэглэлийн орон сууц, хаусны судалгаа”-ны үр дүнгээс давхар ашигласан болно.
Судалгааны агуулга:
Бүлэг 1: Макро орчны мэдээлэл
- Эдийн засаг, хүн ам зүйн онцлох мэдээллүүд
- МУ эдийн засгийн өсөлт
- УБ хотын хүн амын мэдээлэл, хүн амын өсөлт, 2045 он хүртэл хэтийн тооцоолол
- Хүн амын шилжилт хөдөлгөөн
- УБ хотын өрхүүдийн сууцны нөхцөл байдал
- Нийслэлийн орон сууцны фонд
- Орон сууцны борлуулалтын таамаглал
- УБ хотын өрхүүдийн орлого, зарлагын мэдээлэл
- Яармаг орчмын төлөвлөлт
- Яармаг орчмын төлөвлөлт
- Яармагийн инженерийн шугам сүлжээ, дулаан хангамж
- Яармагийн шинээр тавигдах авто замын зураглал
- Яармаг орчимд хэрэгжиж буй шинэ төслүүдийн айлын тоо
Бүлэг 2: УБ хотын хаусны зах зээлийн нийлүүлэлтийн мэдээлэл
- УБ хотын хаусны зах зээлийн нийлүүлэлтийн мэдээллүүд
- Хаусны нийлүүлэлт, ашиглалтад орох хугацаагаар зэрэглэлээр, барилгын хийцээр, дүүргээ, зохион байгуулалтын хэлбэрээр, талбайн сонголтуудаар
- Хаусны дундаж үнэ, зэрэглэлээр, дүүргээр
- Хаусны борлуулалтын мэдээлэл зэрэглэлээр, дүүргээр,
- Ашиглалтад орох хугацаагаар, бүсээр
Бүлэг 3: Өрсөлдөгчийн судалгаа
- Өрсөлдөгч төслүүдийн мэдээллүүд
- Өрсөлдөгч төслүүдийн байршлын талаарх мэдээлэл
- Өрсөлдөг төслүүдийн дэлгэрэнгүй мэдээллүүд (захиалга авч эхэлсэн он, дууссан он, талбайн хэмжээ, хаусны сонголтууд, газрын хэмжээ, автомашины зогсоолын тоо, 1м2 дундаж үнийн мэдээлэл)
- Борлуулалтын мэдээлэл
- Дундаж үнийн өөрчлөлтүүдийн талаарх мэдээлэл
Бүлэг 4: Хэрэглэгчийн судалгаа
4.1 Төслийн зорилтот худалдан авагч хэн бэ?
- Амьдарч буй байршил
- Амьдарч буй хотхоны нэр
- Ажил эрхлэлт
- Боловсрол
- Ам бүлийн тоо (цэцэрлэгийн насны хүүхдийн тоо, сургуулийн насны хүүхдийн тоо, ахмад настаны хүүхдийн тоо)
- Өрхийн сарын дундаж орлогын мэдээлэл
4.2 Өрхийн хэрэгцээ шаардлага:
- Хэдэн онд хаус худалдан авахаар сонирхож байгаа
- Хэнд зориулж хаус худалдан авах гэж байгаа
- Шинээр хаус худалдан авсанаар өрхийн ямар хэрэгцээ шаардлага хангагдана гэж үзэж байгаа
- Жилийн аль улиралд амьдрах зориулалттай хаус худалдан авахаар төлөвлөж байгаа
- Хотоос гадна хаус худалдан авч амьдрахын дутагдалтай талуудыг юу гэж харж байгаа
- Шинээр худалдан авах гэж буй хаусны 1м2 дундаж үнэ, төлбөрийн нөхцөл
4.3 Байршил, газрын тогтоц :
- УБ хотын хаана ХАУС худалдан авахад тохиромжтой юэ?
- Хотын төвөөс хэдэн км зайд ХАУС худалдан авахад тохиромжтой вэ?
- Урд чиглэлд ХАУС худалдан авахаар төлөвлөж буй өрхүүдийн хувьд яагаад УРД чиглэлийг сонгож байгаа вэ? Давуу болон сул талууд
- Хаусны төсөл нь байгалийн тогтцын хувьд ямар байх вэ?
4.4 Хаусны шинж чанар, зохион байгуулалт
- Ямар шинж чанартай хаус худалдан авахаар төлөвлөж байгаа вэ?
- Хэдэн өрөө, хэдэн м2 хаус худалдан авахаар төлөвлөж байна
- Нэмэлт өрөөний хэрэгцээ шаардлага байгаа юу?
- Хаусны дотоод заслын хувьд ямар байх вэ?
- Хаусны гадаад заслын хувьд ямар байх вэ?
- Хэдэн давхар, ямар төрлийн хаус худалдан авахаар төлөвлөж байгаа вэ?
- Ямар хийцлэлтэй хаус худалдан авах вэ?
- Худалдан авахаар сонирхож байсан хаусны төсөл байгаа юу?
- Мэдээлэл авдаг эх үүсвэр
Бүлэг 5. Санал зөвлөмж, эцсийн хувилбар
5.1 Яг хэдэн м2 хэмжээтэй хаус байх вэ?
5.2 Яг ямар төрлийн хаус байх вэ?
5.3 Шинж чанарын хувьд ямар байх вэ?
5.4 1м2 хэдэн төгрөг байх вэ? Ямар төлбөрийн нөхцөлтэй байх вэ?