Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтад орсон болон баригдаж буй барилгыг барьж буй барилгын компанийн нэр хүнд, барилгад ашиглагдж буй материал, хийц, материалын сонголт, архитектурын шийдэл, орчны нэр хүнд, автомашины ил болон дулаан зогсоолын хүртээмжтэй байдал, тоглоомын талбайн нарны тусгал, цонхоор орчны харагдац, ерөнхий хаалганы өргөн, хотхон доторх автозамын ачаалал зэргээс хамааруулан орон сууцыг зэрэглэлд ангилах шаардлага тулгарч байгаа бөгөөд манай компани дотоод хэрэгцээнд энэ бүхнийг тусган орон сууцыг
- Өндөр
- Бизнес
- Дундаж
- Стандарт гэсэн 4 зэрэглэлд ангилж байна.
Мөн бизнес, ажил, үйлчилгээний зориулалт бүхий оффис барилгыг мөн адил барьж буй барилгын компанийн нэр хүнд, барилгад ашиглагдж буй материал, хийц, материалын сонголт, архитектурын шийдэл, орчны нэр хүнд, зэргээс хамааруулан:
- “A”
- “A -“
- “B”
- “B -“
- “C”
- “C -“ гэсэн 6 зэрэглэлд ангилав
Тооцооллын аргачлал
Зэрэглэл тогтоох магадлалыг тооцоолоход шаардлагатай үзүүлэлтүүд:
Зэрэглэл тогтоох магадлалыг тооцоолоход харилцан нөлөөлөл бүхий бүлгүүдийг чухалчилж байгаа бөгөөд тархалтын хэлбэлзлийг үндэслэн ямар нэг хазайлтгүй чанараар нөлөөлүүлснээр зэрэглэл тогтоох магадлалыг тооцох юм.
Зэрэглэл тогтоох магадлал:
Зөвхөн дотоодын хэрэгцээнд ашиглана.