Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Улаанбаатар хотын төвлөрөл хийгээд хурдны замын маршрутыг танилцуулсан юм. Тэрбээр “2013 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөөн дээрх замын хэрэгжилт 29 хувьтай байна. Улаанбаатар хотын замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө бэлэн болсон. Өнгөрсөн хугацаанд төлөвлөгөөний дагуу зам баригдаагүй учраас түгжрэл бий болсон. Нийт замын 78 хувь нь түгжрэлтэй байгаа. Сургууль, цэцэрлэгийн ихэнх нь хотын төвийн хэсэгт байрласан. Энэ нь түгжрэл үүсэх гол шалтгаан болж байна. Мөн ажлын байр хотын төвөөр их байдаг. Тойрог зам байгуулж байгаа нь ажлын байрыг тараах зорилготой. Тойрог замыг дагаж үйлдвэрийн шинэ бүсүүд байгуулагдах боломжтой. Хотын төвийн нягтаршлын 75 хувьд нь хувийн хэвшил үйл ажиллагаа явуулж байна” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Дэд төвүүд рүү төрийн байгууллагуудаа гаргаснаар хувийн хэвшил дагаж гарна гэж тооцож байгаа” хэмээн ярилаа.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цаашид хотын хүн ам улам бүр өснө. Одоо л мэргэжлийн түвшинд төлөвлөхгүй бол дахиж засах боломжгүй.Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, Улаанбаатар хотын төлөвлөлт уялдаагүй явж ирсэн. Үүний үр дүн бол өнөөгийн байгаа Улаанбаатар хот. Хотын удирдлагадаа бүхнийг даатгаад орхиж болохгүй. Хот дангаараа үүнийг зохицуулах боломж туйлын хомс. Улаанбаатар хотын асуудал үндэсний хэмжээний асуудал. Тиймээс ч Засгийн газрын тогтоол гарч, 5-6 том асуудлын үндсэн суурь шийдлийг нь шийдэж, хамтарч ажиллахаар болсон. Хотын төвийн зам, дэд бүтэц бол нэг л гол зам дагасан. Үүнийг хэрхэн олон тулгуурт болгох вэ гэдэг асуудал үүсэж байна. Иймээс Сэлбэ, Баянхошуу, Дарь-Эх, Дэнжийн мянгад олон тулгуурт төв байгуулж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг үе шаттай гаргах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Мөн Улаанбаатар хотод байгаа зарим аж ахуйн нэгжийг Дархан, Хөшигийн хөндий, Налайх, Багануур, Багахангай, Майдар руу гаргах асуудлыг нэгдсэн байдлаар төлөвлөж, олон улсын түвшинд харахгүй бол Монгол Улсын хүн ам нэмэгдэж байна. Эдийн засгийн нэг тулгууртай төв байгаа учраас оюутнуудтайгаа нийлээд Монгол Улсын 55-60 хувь нь Улаанбаатар хотоос шууд хамааралтай амьдарч байна. Ийм байдлаар яваад байвал тэг зогсоход хүрч, Улаанбаатар хотыг дахин төлөвлөх боломжгүй болно. Амьдралын чанарт өөрчлөлт гарахгүй удна. Тиймээс Хотын даргатай цуг асуудлуудтай биечлэн танилцаж байна. Сар бүр Улаанбаатар хотын асуудлыг нэгдсэн байдлаар Засгийн газарт танилцуулж явна. Санхүүтэй холбоотой эрхийг нь нээж өгнө. Улаанбаатар хот төсвөөс хамааралтай яваад байвал энэ асуудлуудыг шийдэж чадахгүй. Улаанбаатар хотоос авдаг 420 тэрбум төгрөгийн татаастай дүйцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалтыг жил бүр хийхээр болсон. Урьд өмнө нь байгаагүй санхүүгийн боломжоор хотоо дэмжинэ. Нийслэлчүүд, аж ахуйн нэгжүүд, хот төлөвлөлтийн компаниуд Засгийн газар, Улаанбаатар хоттой хамтарч ажиллах хэрэгтэй. Шүүмжлэх биш, шийдэл гаргадаг байх шаардлагатай. Улаанбаатар хотын нэгдсэн стандартыг бий болгоно. Хэдэн ам метр талбайд сургууль, цэцэрлэг, орон сууц, ногоон байгууламж байх вэ гэдгийг тодорхой заана. Мөн гэр хорооллын ногоон байгууламжийн асуудлыг ярина. Ирэх жилийн улсын төсөвт 2-3 бодлогын шийдэл гаргана. Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжвэл эдийн засгийн дэмжлэгийг шаталсан байдлаар үзүүлнэ. Мөн мод тарихыг дэмжинэ. Мод тариад, түүнийгээ бүртгэлжүүлэн хүлээлгэж өгвөл санхүүгийн дэмжлэг өгнө. Тэр дундаа нарсан ойг илүү дэмжих юм. Мөн цахимаар үйлчилгээ авахыг илүү дэмжинэ. Энэ нь Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэхэд дэмтэй" хэмээн ярилаа.

Мөн үргэлжлүүлэн "Засгийн газар дэмжлэг үзүүлээгүй учраас өнөөг хүртэл метро ажил хэрэг болоогүй. Тиймээс Засгийн газар, Улаанбаатар хот нэгдсэн байр суурьтай байж, үүнийг шийднэ. Магадгүй таван жилийн шийдлийг хоёр, гурван жилээр нааш нь татах боломжтой. Мэдээж улсын төсөв, хөрөнгө оруулалт хязгаарлагдмал. Тэгэхээр үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр, олон улсын хөрөнгө оруулалтаар цаг алдалгүй шийдэх боломжтой. Мөн хотын төвд төрийн байгууллагын оффис барихыг дэмжихгүй. Төрийн байгууллага зургаан дэд төвд тулгуурлан, гэр хорооллын дунд байгуулагдвал Ерөнхий сайдын хувьд бүх талаас нь дэмжинэ. Цаашлаад төсвийн шинэчлэлтэй холбоотой татварын шинэчлэл хийнэ. Аж ахуйн нэгжүүд оффисоо Улаанбаатар хотоос 300 км-т гаргавал татвартай холбоотой цогц хөнгөлөлтийн багцыг санал болгоно. Энэ мэт бүх зүйлийг нэг бодлого руу төвлөрүүлж, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа түгжрэлийн асуудлыг шийднэ” гэв.
Улаанбаатар хотын 14 гол болон туслах гудамж замыг шинэчилнэ
Шадар сайдын эхлүүлсэн ажил биеллээ олж, ШӨХТГ-аас банк зээлээс 1%-ийн шимтгэл а...
Чингэлтэй дүүрэгт спорт цогцолбор ашиглалтад орлоо
Д.СУМЪЯАБАЗАР: Гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг эхлүүлсэн нь хамгийн зөв, ...
Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлийн 6%-ийг бууруулах, залуу гэр бүлийн зээ...
"BARILGA EXPO 2022" ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“ШИНЭ ЗУУНМОД” ХОТЫГ БАЙГУУЛАХАД БНСУ-ЫН ИНЧОН ХОТЫН ОРОН СУУЦ, ХОТЫН ХӨГЖЛИЙН К...
Баянгол дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр гүүрэн гарц байгуулна
Улаанбаатарын хөнгөн галт тэрэг байгуулах ажил ирэх ТАВДУГААР сарын 15 нд эхлэхэ...
Шаардлага хангахгүй нийтийн орон сууцыг буулган, шинээр барих төсөл хэрэгжүүлэгч...
БХБЯ, Нийслэлийн засаг даргын тамгийн газар хамтарсан ажлын хэсэг байгууллаа
“ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ЗУРАГ ТӨСЛИЙН УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО
Тэрэлж, Богд уул болон хотын төвд барилга барих зөвшөөрөл олгохгүй
Улаанбаатар хотын тодорхой байршлыг ойжуулна
Б.Сүхбаатар: Барилга барих зөвшөөрлийг түр хугацаанд шинээр олгохгүй
Л.Оюун-Эрдэнэ: Богдхан төмөр зам бол дагуул хотууд бий болох, автозамын түгжрэл ...
З.Энх-Оргил: Түрээсийн орон сууцад амьдарч байгаа иргэдийн дийлэнх нь түрээслээд...
Улаанбаатар хотын төвлөрлийг задлах Ажлын хэсэг байгуулахаар болов
Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт тө...
Яармагийн дэнжид үүссэн газрын маргаантай асуудлаар төр, хувийн хэвшил, иргэд зө...
“Өглөөний Улаанбаатар” жишиг гудамжийг нээлээ
Зөвшөөрөлгүй 132 гараашийг чөлөөлж, ногоон байгууламж хийж байна
Сэлбэ дэд төв
Баянхошуу дэд төв
Багахангай дүүргийн төлөвлөлт
Налайх дүүргийн Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк
Багануур дагуул хотын төлөвлөлт
“СОЛОНГО 1, 2 ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИ...
Туул голын эрэг дагуух бүтээн байгуулалт
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
Төсөл хэрэгжүүлэгчдийн батламжийг гардуулж гэрээ байгуулах эрх олголоо
“НОГООН НУУР 1008 АЙЛЫН ОРОН СУУЦ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДЛАА
ЗАЛУУС-1 ТӨСЛИЙН АЖЛЫН ЯВЦ
Д.БАТЗОРИГ: АРМАТУРЫН ҮНЭ НЭМЭГДСЭН НЬ БАРИЛГЫН ҮНЭ ОГЦОМ ӨСӨХӨД НӨЛӨӨЛӨХГҮЙ
Хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов
Орон сууцны VII нэгж хорооллын шинэчилсэн төлөвлөлтийг Нийслэлийн иргэдийн Төлөө...
Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар батлагдлаа
ИПОТЕКИЙН 6%-ИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ 2 ИХ НАЯДЫН САНХҮҮЖИЛТ ХИЙЖ ТОГТВОРТОЙ БОДЛОГ...