Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр боллоо. Засгийн газар Богдхан төмөр замын бүтээн байгуулалтыг яаралтай горимоор эхлүүлж, гурван жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төслийг нээж хэлсэн үгэндээ, Богдхан төмөр зам Монгол Улсын дэд бүтцийн болон тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй нийслэлийн төвлөрлийг сааруулах, Төв аймагт шинэ дагуул хотууд бий болох, авто замын түгжрэл буурах үндсэн шийдлүүдийн нэг гэдгийг онцлоод ажилд нь амжилт хүслээ.
Ерөнхий сайд:
-1954 оны Сайд нарын зөвлөлийн 435 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг баталж, нийслэлд 500 мянган хүн оршин суухаар тооцсон ч өнөөдөр энэ ачаалал төлөвлөснөөс гурав дахин нэмэгдээд байна.


Улаанбаатар хотын замын даац 300 мянган автомашиныг 25 км цагийн хурдтай нэвтрүүлэх хүчин чадалтай ч өнөөдөр 500 гаруй мянган автомашин зорчиж байна. Энэ байдлаас улбаалж өнөөдөр нийслэлийн авто замын нэвтрүүлэх хүчин чадал 13 км цаг, оргил ачааллын үед найман км цагийн хурдтай болжээ. Нэг үгээр хэлбэл, оргил ачаалалтай үеийн дундаж хурд явган хүнийхтэй бараг адил түвшинд очсон байна.
Манай улс жил бүр 80-90 мянган автомашин шинээр худалдан авч байна. Цаашид ингэж үргэлжилбэл 1-2 жилийн дотор нийслэл Улаанбаатар хот ТЭГ зогсолт хийх нөхцөл байдал бодитоор үүсжээ.
Тиймээс Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-ын чуулганд “Хүн амын дийлэнх хэсэг амьдран суугаа их хотын асуудлыг Засгийн газар зөвхөн нийслэлийн удирдлагад даатган орхихгүй. Нийслэлчүүдтэйгээ сэтгэл гарган бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно. Улаанбаатар хотын төвлөрлийг багасгана. Нийслэлийн тээвэр болон дагуул хотуудыг холбосон дэд бүтцийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ” гэсэн. Хэлсэн үг, дэвшүүлсэн зорилтоо бодитой ажил болгохын тулд Ерөнхий сайд өөрөө биечлэн удирдах Үндэсний таван хороо байгуулсны нэг нь Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэлийн түгжрэлийг бууруулах цогц төлөвлөгөө юм.


Авто замын түгжрэлтэй холбоотой давс мэт шийдвэрүүд гаргах зайлшгүй шаардлагатай нүүр тулж байгаа нь үнэн. Зарим амаргүй шийдлүүдийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх шууд ардчиллын аргыг ч хэрэглэхийг үгүйсгэхгүй.
Богдхан төмөр замын төсөл бол хот хөдөөгийн зохист тэнцвэрийг шийдвэрлэх томоохон үндсэн шийдлүүдийн нэг юм. Энэ зам Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдоно. Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сум, Улаанбаатарын Баганхангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийг дамжин нийт 135.8 км үргэлжлэх зургаан зөрлөг, гурван өртөө бүхий бүтээн байгуулалт юм. Мөн 16.6 км урттай хоёр хонгилыг Монголд анх удаа бүтээн байгуулна. Энэ нь цаашдын олон томоохон шийдлийн суурь болох юм” гэж хэллээ.
Цар тахлын нөхцөл байдлаас үүдэж, 100 жилд тохиолдоогүй нийгэм, эдийн засгийн огцом хямрал үүссэн нэн хүнд үеийг бид туулж байна. Цаг үе хүнд байгаа ч бид нэгдэн нягтарч, хамтран ажиллаж, энэ сорилтыг давахын төлөө энгийн үеэс илүү хичээх шаардлагатай байна. Улаанбаатарын шийдэл ч зөвхөн Нийслэлийн Засаг даргаас шалтгаалахгүй, иргэн, аж ахуйн нэгж бүхний идэвхтэй оролцооноос хамаарна гэлээ.
Засгийн газрын энэ сарын 04-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон юм. Богдхан төмөр зам баригдсанаар,
- Улаанбаатарын төмөр зам, авто замын огтлолцолд дунджаар 144 минутыг зарцуулж байгаа нөхцөл байдал 57 хувиар буурна. Улаанбаатар төмөр замын дагуух дуу чимээ, тоосжилт, бохирдол эрс багасан, цаашид бензин, шатах тослох материалын агуулах, нүүрс тээвэрлэлт, хүнсний болон барааны агуулахыг хүн ам төвлөрөн суурьшдаг газраас үе шаттай холдуулах боломж нээгдэх юм.
- Хөшигийн хөндийн их бүтээн байгуулалт эхэлж, Хөшигийн хөндийд тээвэр логистикийн гурван шинэ терминал байгуулж, экспорт нэмэгдэж, цаашид эдийн засгийн чөлөөт бүс байгуулах суурь бүрдэж, Төв аймаг улсын зэрэглэлтэй хот болон тэлнэ.
- Дагуул хотууд хөгжиж, төр хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулагчдын түншлэл идэвхжиж, цаашид Өмнөговь, Орхон, Дархан-Уул, Дорнод, Дорноговь аймаг хотжих үйл явцыг хурдасгасан загвар, сэтгэлгээний болон соёлын өөрчлөлт болно.
- Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин хөрш орнууд болон Ази, Европын бүс нутагтай холбох “Эдийн засгийн коридор”-ын хөгжил, түүн дотроо Улаанбаатар төмөр замын тээврийн оролцоо, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.
Улаанбаатар хотын 14 гол болон туслах гудамж замыг шинэчилнэ
Шадар сайдын эхлүүлсэн ажил биеллээ олж, ШӨХТГ-аас банк зээлээс 1%-ийн шимтгэл а...
Чингэлтэй дүүрэгт спорт цогцолбор ашиглалтад орлоо
Д.СУМЪЯАБАЗАР: Гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг эхлүүлсэн нь хамгийн зөв, ...
Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлийн 6%-ийг бууруулах, залуу гэр бүлийн зээ...
"BARILGA EXPO 2022" ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“ШИНЭ ЗУУНМОД” ХОТЫГ БАЙГУУЛАХАД БНСУ-ЫН ИНЧОН ХОТЫН ОРОН СУУЦ, ХОТЫН ХӨГЖЛИЙН К...
Баянгол дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр гүүрэн гарц байгуулна
Улаанбаатарын хөнгөн галт тэрэг байгуулах ажил ирэх ТАВДУГААР сарын 15 нд эхлэхэ...
Шаардлага хангахгүй нийтийн орон сууцыг буулган, шинээр барих төсөл хэрэгжүүлэгч...
БХБЯ, Нийслэлийн засаг даргын тамгийн газар хамтарсан ажлын хэсэг байгууллаа
“ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ЗУРАГ ТӨСЛИЙН УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО
Тэрэлж, Богд уул болон хотын төвд барилга барих зөвшөөрөл олгохгүй
Улаанбаатар хотын тодорхой байршлыг ойжуулна
Б.Сүхбаатар: Барилга барих зөвшөөрлийг түр хугацаанд шинээр олгохгүй
Л.Оюун-Эрдэнэ: Богдхан төмөр зам бол дагуул хотууд бий болох, автозамын түгжрэл ...
З.Энх-Оргил: Түрээсийн орон сууцад амьдарч байгаа иргэдийн дийлэнх нь түрээслээд...
Улаанбаатар хотын төвлөрлийг задлах Ажлын хэсэг байгуулахаар болов
Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт тө...
Яармагийн дэнжид үүссэн газрын маргаантай асуудлаар төр, хувийн хэвшил, иргэд зө...
“Өглөөний Улаанбаатар” жишиг гудамжийг нээлээ
Зөвшөөрөлгүй 132 гараашийг чөлөөлж, ногоон байгууламж хийж байна
Сэлбэ дэд төв
Баянхошуу дэд төв
Багахангай дүүргийн төлөвлөлт
Налайх дүүргийн Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк
Багануур дагуул хотын төлөвлөлт
“СОЛОНГО 1, 2 ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИ...
Туул голын эрэг дагуух бүтээн байгуулалт
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
Төсөл хэрэгжүүлэгчдийн батламжийг гардуулж гэрээ байгуулах эрх олголоо
“НОГООН НУУР 1008 АЙЛЫН ОРОН СУУЦ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДЛАА
ЗАЛУУС-1 ТӨСЛИЙН АЖЛЫН ЯВЦ
Д.БАТЗОРИГ: АРМАТУРЫН ҮНЭ НЭМЭГДСЭН НЬ БАРИЛГЫН ҮНЭ ОГЦОМ ӨСӨХӨД НӨЛӨӨЛӨХГҮЙ
Хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов
Орон сууцны VII нэгж хорооллын шинэчилсэн төлөвлөлтийг Нийслэлийн иргэдийн Төлөө...
Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар батлагдлаа
ИПОТЕКИЙН 6%-ИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ 2 ИХ НАЯДЫН САНХҮҮЖИЛТ ХИЙЖ ТОГТВОРТОЙ БОДЛОГ...