Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, Улаанбаатар хотын дүрэм, стандарт, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулахтай уялдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч барилга, байгууламж шинээр барих зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй байхаар захирамжлаад буй. Энэхүү захирамж шийдвэрийг яагаад гаргах болсон талаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар дараах тайлбарыг өгч байна.
-Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжтай холбоотойгоор барилга, бүтээн байгуулалтын ажлыг зогсоож, царцаах гэж буй мэт ташаа мэдээлэл хэвлэл болон цахим орчинд гараад байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Юун түрүүнд Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар одоо эхэлсэн, үргэлжилж буй барилга, бүтээн байгуулалтын ажил зогсохгүй гэдгийг тодотгон хэлье. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, Улаанбаатар хотын дүрэм, стандарт, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулахтай уялдуулан дараах байршлуудад тодорхой хугацаанд шинээр барилга барих зөвшөөрлийг олгохгүй байхаар захирамжилсан. Тухайлбал, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Богд уулын дархан цаазат газар болон Улаанбаатар хотын төвийн бүсэд шинээр барилга, байгууламж барих, эхлүүлэхтэй холбоотой хотоос өгдөг зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй. Энэ нь Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлах хүртэлх хугацааг хэлж буй юм.
-Өмнө нь олгосон зөвшөөрөл бол хүчин төгөлдөр хэвээр гэсэн үг үү?
-Тийм ээ. Захирамж гарахаас өмнө олгосон тусгай зөвшөөрөл хүчинтэй хэвээр. Баригдаж эхэлсэн болон эхлүүлэх барилгын бүтээн байгуулалт үргэлжилнэ.
-Захирамжид байгалийн цогцолборт газар, дархан цаазат газрын сацуу Улаанбаатар төвийн бүсийг онцлон тодотгосон нь анхаарал татаж байна.
-Өнөөгийн Улаанбаатар хотын төвийн бүсэд дэд бүтцийн хүртээмж маш муу. Нийслэл хот гадагш тэлэлгүй, төвдөө хэт ачаалалтай хөгжиж байгаа нь дэд бүтэцтэйгээ шууд холбоотой. Нөгөөтээгүүр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2013 онд батлуулснаас хойш өнөөг хүртэл дахин шинэчлээгүй. Тиймээс юун түрүүн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулах, ийн батлагдах хүртэл барилгын зөвшөөрлийг түр зогсоох шаардлага амьдралаас урган гарч байгаа юм. Одоо мөрдөж буй барилгажилтын журамд тухайн компани нийт талбайнхаа 70 хүртэл хувийг барилгажуулах бололцоог хангаад өгчихсөн байх жишээтэй. Цаашид одоогийнхоос эсрэгээрээ 30-40 хувьд барилга барьж, үлдсэн хувьд нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол барьж байгуулахыг шаардахаас аргагүй.
-Улс, нийслэлийн төсвөөр барьж буй барилгын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ гэж ойлгосон. Зөв үү?
-Тэгэлгүй яах вэ. Улсын болон нийслэлийн төсвөөр барьж буй барилгын бүтээн байгуулалтыг цаашид ч зогсоохгүй. Мөн хотын төвийн бүсээс бусад газарт зөвшөөрөл олгох юм. Гэр хорооллын дахин төлөвлөлт болон ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинэчлэх төслийн дагуу баригдаж буй барилгын ажил саадгүй үргэлжилнэ. Энэхүү шийдвэр урт хугацааны хориг саад огтоос биш. Захирамжид дурдсан байршилд барилгын зөвшөөрөл олгохыг түр хугацаанд зогсоосноор бид Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулахын дээр Улаанбаатар хот дүрэмтэй болж, мэргэжлийн яамд барилгын норм, дүрэм, стандартыг мөн шинэчлэх юм.
Дахин сануулахад, энэ жил баригдаж буй барилга, бүтээн байгуулалтын зөвшөөрөл бол аль хэдийнээ олгогдоод, ажлаа эхэлчихсэн байгаа. Тиймээс эдгээр газарт хамаарахгүй. Харин ирэх онд барилга барих гэж буй компаниудын хувьд энэ оны арав, арваннэгдүгээр сараас холбогдох материалаа бүрдүүлж хөөцөлддөг. Тиймээс түүнээс урьтаж энэхүү захирамжийг гаргаж буй юм.
-Зөвшөөрөл олголтыг хэзээ хүртэл олгохгүй зогсоох вэ?
-Ирэх 2022 оны дөрөвдүгээр сар хүртэл байх болов уу гэсэн урьдчилсан тооцоо бий.
Улаанбаатар хотын 14 гол болон туслах гудамж замыг шинэчилнэ
Шадар сайдын эхлүүлсэн ажил биеллээ олж, ШӨХТГ-аас банк зээлээс 1%-ийн шимтгэл а...
Чингэлтэй дүүрэгт спорт цогцолбор ашиглалтад орлоо
Д.СУМЪЯАБАЗАР: Гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг эхлүүлсэн нь хамгийн зөв, ...
Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлийн 6%-ийг бууруулах, залуу гэр бүлийн зээ...
"BARILGA EXPO 2022" ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“ШИНЭ ЗУУНМОД” ХОТЫГ БАЙГУУЛАХАД БНСУ-ЫН ИНЧОН ХОТЫН ОРОН СУУЦ, ХОТЫН ХӨГЖЛИЙН К...
Баянгол дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр гүүрэн гарц байгуулна
Улаанбаатарын хөнгөн галт тэрэг байгуулах ажил ирэх ТАВДУГААР сарын 15 нд эхлэхэ...
Шаардлага хангахгүй нийтийн орон сууцыг буулган, шинээр барих төсөл хэрэгжүүлэгч...
БХБЯ, Нийслэлийн засаг даргын тамгийн газар хамтарсан ажлын хэсэг байгууллаа
“ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ЗУРАГ ТӨСЛИЙН УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО
Тэрэлж, Богд уул болон хотын төвд барилга барих зөвшөөрөл олгохгүй
Улаанбаатар хотын тодорхой байршлыг ойжуулна
Б.Сүхбаатар: Барилга барих зөвшөөрлийг түр хугацаанд шинээр олгохгүй
Л.Оюун-Эрдэнэ: Богдхан төмөр зам бол дагуул хотууд бий болох, автозамын түгжрэл ...
З.Энх-Оргил: Түрээсийн орон сууцад амьдарч байгаа иргэдийн дийлэнх нь түрээслээд...
Улаанбаатар хотын төвлөрлийг задлах Ажлын хэсэг байгуулахаар болов
Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт тө...
Яармагийн дэнжид үүссэн газрын маргаантай асуудлаар төр, хувийн хэвшил, иргэд зө...
“Өглөөний Улаанбаатар” жишиг гудамжийг нээлээ
Зөвшөөрөлгүй 132 гараашийг чөлөөлж, ногоон байгууламж хийж байна
Сэлбэ дэд төв
Баянхошуу дэд төв
Багахангай дүүргийн төлөвлөлт
Налайх дүүргийн Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк
Багануур дагуул хотын төлөвлөлт
“СОЛОНГО 1, 2 ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИ...
Туул голын эрэг дагуух бүтээн байгуулалт
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
Төсөл хэрэгжүүлэгчдийн батламжийг гардуулж гэрээ байгуулах эрх олголоо
“НОГООН НУУР 1008 АЙЛЫН ОРОН СУУЦ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДЛАА
ЗАЛУУС-1 ТӨСЛИЙН АЖЛЫН ЯВЦ
Д.БАТЗОРИГ: АРМАТУРЫН ҮНЭ НЭМЭГДСЭН НЬ БАРИЛГЫН ҮНЭ ОГЦОМ ӨСӨХӨД НӨЛӨӨЛӨХГҮЙ
Хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов
Орон сууцны VII нэгж хорооллын шинэчилсэн төлөвлөлтийг Нийслэлийн иргэдийн Төлөө...
Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар батлагдлаа
ИПОТЕКИЙН 6%-ИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ 2 ИХ НАЯДЫН САНХҮҮЖИЛТ ХИЙЖ ТОГТВОРТОЙ БОДЛОГ...