Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Солонгос-Монголын Ногоон хэрэм төслийн захирал Сон Ингёныг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Засгийн газар 2005 онд “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөр баталсан. Хөтөлбөрийн хүрээнд 2035 он хүртэл Монгол орны баруунаас зүүн зүгийг холбосон говь цөл, тал хээрийн бүсийн заагт элсний нүүлт цөлжилтөөс хамгаалах үндсэн болон туслах зурвас бүхий 3700 км урттай нийт 200 мянган га-с доошгүй ойн зурвас байгуулах юм. Харин нийслэл хотод Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дамбадаржаад 40 га газарт иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрөөх Монгол Солонгосын найрамдалт цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Уг цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй төрлийн мод, ургамал тарихаас гадна унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоом болон спортын талбай, Монгол орны унаган модны танин мэдэхүйн цэцэрлэг, манай улсын тал хээрийн бүсийн цэцэгсийн цогцолбор байгуулсан. Энэ нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаас гадна иргэдийн амралт, чөлөөт цагаа эрүүл орчинд өнгөрөөх, экологийн боловсрол эзэмшихэд чухал нөлөө үзүүлж буй юм.
Тэгвэл уг төслийн III шат болгож, Улаанбаатар хотын тодорхой байршлыг ойжуулах төлөвлөгөөтэй байгаагаа төслийн Захирал Сон Ингён хэллээ. Тэрбээр “Мод тарих нь чухал ч тарьсан модоо ургуулах нь хамгийн гол ажил. Ойжуулах төслийн үр дүнг сайжруулахын тулд иргэдийг татан оролцуулах нь чухал. Тиймээс Нийслэлийн ИТХ-тай хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Улаанбаатар дан ганц хүн амын өсөлтөөр бус, хот бүхэлдээ өргөжин тэлж байгаа. Гэхдээ хотын хөгжил байгаль орчинд ээлтэй байх ёстой. Орон сууцны томоохон хороолол, нийтийн эзэмшлийн барилга, гудамж талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээс гадна гэр хорооллыг дахин төлөвлөхдөө ногоон байгууламжийг нь хамт хийх ёстой. Энэ тал дээр нийслэлийн иргэдийн санал санаачилга сайжирч, ногоон байгууламж шаарддаг, байгаагаа хамгаалдаг болсон нь сайшаалтай” гэлээ. Улмаар Улаанбаатар хотын тодорхой байршлыг ойжуулах чиглэлд Ногоон хэрэм төслийнхөнтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Уулзалтад мөн “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэд оролцож, нийслэлд байгуулж буй зургаан дэд төвийн төлөвлөлтөд ногоон байгууламжийн асуудлыг орхигдуулахгүй гэдгийг онцолсон юм.
Улаанбаатар хотын 14 гол болон туслах гудамж замыг шинэчилнэ
Шадар сайдын эхлүүлсэн ажил биеллээ олж, ШӨХТГ-аас банк зээлээс 1%-ийн шимтгэл а...
Чингэлтэй дүүрэгт спорт цогцолбор ашиглалтад орлоо
Д.СУМЪЯАБАЗАР: Гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг эхлүүлсэн нь хамгийн зөв, ...
Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлийн 6%-ийг бууруулах, залуу гэр бүлийн зээ...
"BARILGA EXPO 2022" ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“ШИНЭ ЗУУНМОД” ХОТЫГ БАЙГУУЛАХАД БНСУ-ЫН ИНЧОН ХОТЫН ОРОН СУУЦ, ХОТЫН ХӨГЖЛИЙН К...
Баянгол дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр гүүрэн гарц байгуулна
Улаанбаатарын хөнгөн галт тэрэг байгуулах ажил ирэх ТАВДУГААР сарын 15 нд эхлэхэ...
Шаардлага хангахгүй нийтийн орон сууцыг буулган, шинээр барих төсөл хэрэгжүүлэгч...
БХБЯ, Нийслэлийн засаг даргын тамгийн газар хамтарсан ажлын хэсэг байгууллаа
“ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ЗУРАГ ТӨСЛИЙН УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО
Тэрэлж, Богд уул болон хотын төвд барилга барих зөвшөөрөл олгохгүй
Улаанбаатар хотын тодорхой байршлыг ойжуулна
Б.Сүхбаатар: Барилга барих зөвшөөрлийг түр хугацаанд шинээр олгохгүй
Л.Оюун-Эрдэнэ: Богдхан төмөр зам бол дагуул хотууд бий болох, автозамын түгжрэл ...
З.Энх-Оргил: Түрээсийн орон сууцад амьдарч байгаа иргэдийн дийлэнх нь түрээслээд...
Улаанбаатар хотын төвлөрлийг задлах Ажлын хэсэг байгуулахаар болов
Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт тө...
Яармагийн дэнжид үүссэн газрын маргаантай асуудлаар төр, хувийн хэвшил, иргэд зө...
“Өглөөний Улаанбаатар” жишиг гудамжийг нээлээ
Зөвшөөрөлгүй 132 гараашийг чөлөөлж, ногоон байгууламж хийж байна
Сэлбэ дэд төв
Баянхошуу дэд төв
Багахангай дүүргийн төлөвлөлт
Налайх дүүргийн Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк
Багануур дагуул хотын төлөвлөлт
“СОЛОНГО 1, 2 ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИ...
Туул голын эрэг дагуух бүтээн байгуулалт
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
Төсөл хэрэгжүүлэгчдийн батламжийг гардуулж гэрээ байгуулах эрх олголоо
“НОГООН НУУР 1008 АЙЛЫН ОРОН СУУЦ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДЛАА
ЗАЛУУС-1 ТӨСЛИЙН АЖЛЫН ЯВЦ
Д.БАТЗОРИГ: АРМАТУРЫН ҮНЭ НЭМЭГДСЭН НЬ БАРИЛГЫН ҮНЭ ОГЦОМ ӨСӨХӨД НӨЛӨӨЛӨХГҮЙ
Хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов
Орон сууцны VII нэгж хорооллын шинэчилсэн төлөвлөлтийг Нийслэлийн иргэдийн Төлөө...
Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар батлагдлаа
ИПОТЕКИЙН 6%-ИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ 2 ИХ НАЯДЫН САНХҮҮЖИЛТ ХИЙЖ ТОГТВОРТОЙ БОДЛОГ...