Эх сурвалж: https://gogo.mn/r/enm5y?fbclid=IwAR2OnuTs3ffsQv791FDOKslH7nF5kLoVJ32gKUhOwswylT2GY7w2IwLAuMA
Монгол Улсын Их хурлын 2020 оны 52-р тогтоолоор баталсан “Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Шинэ Зуунмод” дагуул хотын бүтээн байгуулалтыг эхлүүлж, инженерийн шугам сүлжээ, орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зэрэг цогц зорилтыг дэвшүүлсэн.
Энэ бодлогын хүрээнд Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт 19390.4 га газрыг Газрын тухай хуулийн 16 зүйлийн 16.1.13-д заасны дагуу улсын хэрэгцээнд авахаар газар зохион байгуулалтыг хийж байна.
Барилгын хөгжлийн төвийн тэргүүн дэд дарга О.Одбаяр "Нисэх онгоцны буудал байгаа учраас Ази-Европыг холбосон тээвэр ложистикийн төвийг бий болгохоор төлөвлөсөн. Мөн ажлын байрыг холбосон үйлдвэр, технологийн паркийг төлөвлөсөн.
Хөшигийн хөндий орчмыг 150 мянга орчим хүн амтай дагуул хот болгохоор төлөвлөлт гарсан. Мөн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглээд аялал жуулчлал, эдийн засгийн төвийг байгуулах юм. Энэ ерөнхий төлөвлөгөөтэй холбогдуулан Төв аймгийн Сэргэлэн сумыг хотуудыг холбох эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнээр хангах төв болгохоор төлөвлөсөн" гэв.
Газар зохион байгуулалт, геодози, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр “Улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж байгаа 19 мянган га газарт газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар газар чөлөөлөх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ бүсд 3173 иргэн, аж ахуй нэгж байгууллага газар ашиглаж, өмчилж байгаа.
Засгийн газрын 2017 оны тогтоолоор Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах журмын дагуу газар чөлөөлөх ажлыг зохион байгуулна. Үүнд, газрыг нөхөн олговортойгоор солих, хууль бус газар олголтуудыг цуцлах арга хэмжээ явагдах юм. Эхний ээлжинд 76 иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг цуцлахаар болсон.
Тийм учраас Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн суманд газар эзэмшиж, ашигладаг, өмчилдөг иргэн аж ахуй нэгж байгууллагууд өнөөдрөөс буюу 2021 оны долдугаар сарын 29-ний өдрөөс наймдугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд Төв аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын албанд ирж тайлбар саналаа хэлэхийг хүсч байна” гэлээ.
Улаанбаатар хотын 14 гол болон туслах гудамж замыг шинэчилнэ
Шадар сайдын эхлүүлсэн ажил биеллээ олж, ШӨХТГ-аас банк зээлээс 1%-ийн шимтгэл а...
Чингэлтэй дүүрэгт спорт цогцолбор ашиглалтад орлоо
Д.СУМЪЯАБАЗАР: Гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг эхлүүлсэн нь хамгийн зөв, ...
Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлийн 6%-ийг бууруулах, залуу гэр бүлийн зээ...
"BARILGA EXPO 2022" ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“ШИНЭ ЗУУНМОД” ХОТЫГ БАЙГУУЛАХАД БНСУ-ЫН ИНЧОН ХОТЫН ОРОН СУУЦ, ХОТЫН ХӨГЖЛИЙН К...
Баянгол дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр гүүрэн гарц байгуулна
Улаанбаатарын хөнгөн галт тэрэг байгуулах ажил ирэх ТАВДУГААР сарын 15 нд эхлэхэ...
Шаардлага хангахгүй нийтийн орон сууцыг буулган, шинээр барих төсөл хэрэгжүүлэгч...
БХБЯ, Нийслэлийн засаг даргын тамгийн газар хамтарсан ажлын хэсэг байгууллаа
“ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ЗУРАГ ТӨСЛИЙН УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО
Тэрэлж, Богд уул болон хотын төвд барилга барих зөвшөөрөл олгохгүй
Улаанбаатар хотын тодорхой байршлыг ойжуулна
Б.Сүхбаатар: Барилга барих зөвшөөрлийг түр хугацаанд шинээр олгохгүй
Л.Оюун-Эрдэнэ: Богдхан төмөр зам бол дагуул хотууд бий болох, автозамын түгжрэл ...
З.Энх-Оргил: Түрээсийн орон сууцад амьдарч байгаа иргэдийн дийлэнх нь түрээслээд...
Улаанбаатар хотын төвлөрлийг задлах Ажлын хэсэг байгуулахаар болов
Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт тө...
Яармагийн дэнжид үүссэн газрын маргаантай асуудлаар төр, хувийн хэвшил, иргэд зө...
“Өглөөний Улаанбаатар” жишиг гудамжийг нээлээ
Зөвшөөрөлгүй 132 гараашийг чөлөөлж, ногоон байгууламж хийж байна
Сэлбэ дэд төв
Баянхошуу дэд төв
Багахангай дүүргийн төлөвлөлт
Налайх дүүргийн Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк
Багануур дагуул хотын төлөвлөлт
“СОЛОНГО 1, 2 ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИ...
Туул голын эрэг дагуух бүтээн байгуулалт
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
Төсөл хэрэгжүүлэгчдийн батламжийг гардуулж гэрээ байгуулах эрх олголоо
“НОГООН НУУР 1008 АЙЛЫН ОРОН СУУЦ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДЛАА
ЗАЛУУС-1 ТӨСЛИЙН АЖЛЫН ЯВЦ
Д.БАТЗОРИГ: АРМАТУРЫН ҮНЭ НЭМЭГДСЭН НЬ БАРИЛГЫН ҮНЭ ОГЦОМ ӨСӨХӨД НӨЛӨӨЛӨХГҮЙ
Хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов
Орон сууцны VII нэгж хорооллын шинэчилсэн төлөвлөлтийг Нийслэлийн иргэдийн Төлөө...
Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар батлагдлаа
ИПОТЕКИЙН 6%-ИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ 2 ИХ НАЯДЫН САНХҮҮЖИЛТ ХИЙЖ ТОГТВОРТОЙ БОДЛОГ...