Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нар /2021.08.26/ ажил хэргийн уулзалт хийлээ. Тус уулзалт барилга, хот байгуулалтын салбар болоод Нийслэлийн асуудлыг уялдуулах, нэгдсэн ойлголтод хүрэх зорилготой юм. Тодруулж хэлбэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа барилга, хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын явц, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх юм.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Нийслэлд хэрэгжих болон хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд дэмжлэг үзүүлж оролцохоо илэрхийлсэн.
Түүнчлэн Нийслэлийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг хамтран шийдвэрлэх хүрээнд БХБЯ, Нийслэлээс Хууль, эрх зүй, норм, дүрэм, стандартыг шинэчлэх, Гэр хорооллын дахин төлөвлөлт, Инженерийн байгууламж, дэд бүтцийн төлөвлөлт, шийдэл, Орон сууцжуулах төсөлд хөрөнгийн эх үүсвэр /бонд/ босгох зэрэг дөрвөн асуудалд хамтарсан Ажлын хэсэг байгуулж, санал дүгнэлт танилцуулж, шуурхай ажиллахаар санал нэгдэв.
Улаанбаатар хотын 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2021 ондоо багтааж УИХ-аар батлуулах, ажлыг эрчимжүүлэн ажиллахыг нийслэлийн холбогдох байгууллага, албан хаагчид үүрэг өгсний зэрэгцээ ажлын явцыг БХБЯ болон Нийслэлийн удирдлагад ойрын хугацаанд шуурхай танилцуулахаар боллоо. Уулзалтын эцэст БХБЯ болон Нийслэлээс тус бүс нутгийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, тулгарч байгаа асуудлыг бодлогын болон гүйцэтгэлийн төвшинд шийдвэрлэхэд нэгдсэн ойлголт, уялдаа холбоотой хамтран ажиллахыг талууд онцлов. Уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазараас гадна БХБ-ын Дэд сайд Э.Золбоо, БХБЯ- ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон БХБЯ-ны харъяа газрын удирдлагууд, нийслэлийн холбогдох газрын удирдлагууд оролцов.
Улаанбаатар хотын 14 гол болон туслах гудамж замыг шинэчилнэ
Шадар сайдын эхлүүлсэн ажил биеллээ олж, ШӨХТГ-аас банк зээлээс 1%-ийн шимтгэл а...
Чингэлтэй дүүрэгт спорт цогцолбор ашиглалтад орлоо
Д.СУМЪЯАБАЗАР: Гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг эхлүүлсэн нь хамгийн зөв, ...
Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлийн 6%-ийг бууруулах, залуу гэр бүлийн зээ...
"BARILGA EXPO 2022" ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“ШИНЭ ЗУУНМОД” ХОТЫГ БАЙГУУЛАХАД БНСУ-ЫН ИНЧОН ХОТЫН ОРОН СУУЦ, ХОТЫН ХӨГЖЛИЙН К...
Баянгол дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр гүүрэн гарц байгуулна
Улаанбаатарын хөнгөн галт тэрэг байгуулах ажил ирэх ТАВДУГААР сарын 15 нд эхлэхэ...
Шаардлага хангахгүй нийтийн орон сууцыг буулган, шинээр барих төсөл хэрэгжүүлэгч...
БХБЯ, Нийслэлийн засаг даргын тамгийн газар хамтарсан ажлын хэсэг байгууллаа
“ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ЗУРАГ ТӨСЛИЙН УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО
Тэрэлж, Богд уул болон хотын төвд барилга барих зөвшөөрөл олгохгүй
Улаанбаатар хотын тодорхой байршлыг ойжуулна
Б.Сүхбаатар: Барилга барих зөвшөөрлийг түр хугацаанд шинээр олгохгүй
Л.Оюун-Эрдэнэ: Богдхан төмөр зам бол дагуул хотууд бий болох, автозамын түгжрэл ...
З.Энх-Оргил: Түрээсийн орон сууцад амьдарч байгаа иргэдийн дийлэнх нь түрээслээд...
Улаанбаатар хотын төвлөрлийг задлах Ажлын хэсэг байгуулахаар болов
Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт тө...
Яармагийн дэнжид үүссэн газрын маргаантай асуудлаар төр, хувийн хэвшил, иргэд зө...
“Өглөөний Улаанбаатар” жишиг гудамжийг нээлээ
Зөвшөөрөлгүй 132 гараашийг чөлөөлж, ногоон байгууламж хийж байна
Сэлбэ дэд төв
Баянхошуу дэд төв
Багахангай дүүргийн төлөвлөлт
Налайх дүүргийн Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк
Багануур дагуул хотын төлөвлөлт
“СОЛОНГО 1, 2 ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИ...
Туул голын эрэг дагуух бүтээн байгуулалт
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
Төсөл хэрэгжүүлэгчдийн батламжийг гардуулж гэрээ байгуулах эрх олголоо
“НОГООН НУУР 1008 АЙЛЫН ОРОН СУУЦ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДЛАА
ЗАЛУУС-1 ТӨСЛИЙН АЖЛЫН ЯВЦ
Д.БАТЗОРИГ: АРМАТУРЫН ҮНЭ НЭМЭГДСЭН НЬ БАРИЛГЫН ҮНЭ ОГЦОМ ӨСӨХӨД НӨЛӨӨЛӨХГҮЙ
Хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов
Орон сууцны VII нэгж хорооллын шинэчилсэн төлөвлөлтийг Нийслэлийн иргэдийн Төлөө...
Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар батлагдлаа
ИПОТЕКИЙН 6%-ИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ 2 ИХ НАЯДЫН САНХҮҮЖИЛТ ХИЙЖ ТОГТВОРТОЙ БОДЛОГ...